ogogdol

С1Х3

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Odmaa

    Боловсруулах асуулт 1.

Өгөгдөл дамжуулах системийн бүтэц

Өгөгдөл гэдэг үг нь ерөнхий тохиолдолд яриан бус мэдээллээр илэрхийлэгдэх бөгөөд хэн бүхэнд харагдах ойлгогдохоор үүсгэж болох баримт, үзэл санаа, заавар зөвлөгөө, мэдээлэл гэх мэтийг илэрхийлэх утгатай.

 Өгөгдөл дамжуулах холбооны үндэс нь морзе кодын дамжуулал, телеграфын холбоо, тоон мэдээлэл дамжуулах онол дээр үндэслэгддэг.  Аналог технологитой цахилгаан холбооны сүлжээний сувгаар кодлогдсон мэдээллийг бага хурдтай дамжуулдаг холбооны төрлийг телеграфын холбоо гэнэ. Телеграфын  холбооны сүлжээний онцлог нь хурд бага, өгөгдлийн тоон битийн цувааг аналог хэлбэрт дамжуулах технологитой  байсан.     

Төгсгөлийн хоёр төхөөрөмж өөр хоорондоо чиглүүлэлтэй ба чиглүүлэлгүй дамжуулах хэрэгслүүдээр холбогдож, өгөгдлийн хуваарилалт, солилцоо хийж буй үйлдлийг  өгөгдлийн холбоо гэнэ.

Өгөгдлийн холбооны систем нь өөр хоорондоо  холбооны сувгийг ашиглан холбогдсон техник хангамж болон програм хангамжийн нэгдлээс тогтоно.

Өгөгдлийн холбооны системийн үр ашигтай байдал нь дараах гурван тодорхойломжоос хамаарна. Үүнд:

1.    Дамжуулал: Систем нь өгөгдлийг зөв төгсгөл рүү дамжуулах ёстой.  Өгөгдөл нь  заагдсан төхөөрөмж ба хэрэглэгчээр хүлээн авагдах зарчимтай.

2.     Үнэмшил:  Систем нь өгөгдлийг үнэн зөв дамжуулах ёстой. Өгөгдөл нь хүлээн авах хэсэгт шалгагдаж, алдаа илрүүлэгдэж засагдах зарчимтай.

3.    Хугацааны хэмжээс: Өгөгдөл нь системээр дамжуулагдахдаа хугацааны агшнаар хэмжигдэнэ. Өгөгдөл нь хожуу дамжигдвал ашиггүй мэдээлэл болно. Өгөгдөл нь ямар ч төрлийн мэдээлэл байсан ч гэсэн дамжууллын саадгүйгээр, ижил дарааллаар дамжуулагдаж, бүтээгдэхүүн болох ёстой. Энэ төрлийн дамжууллыг бодит хугацааны дамжуулал гэнэ.

Өгөгдлийн холбооны төгсгөлийн төхөөрөмжид тоон мэдээлллийн үүсгүүр гэж нэрлэгдэх телеграфын аппарат, факсын аппарат, компьютер хамаарагдана. Өгөгдөл дамжуулах системийн тоон үүсгүүрүүд өөр хоорондоо холбооны аналог болон тоон дамжуулал бүхий алсын ба ойр зайны бүх төрлийн сүлжээнүүдээр холбогдож, төхөөрөмжүүдийн аль нэг нь саатсан тохиолдолд нөөц төхөөрөмжийг ашиглах боломжтойгоор үндсэн төхөөрөмжөөр жигд хангагдан ажиллах зарчмыг үндэслэн мэдээлэл дамжуулах, хүлээн авах үндсэн үүрэгтэй.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед телеграф, телефаксын аппаратын оронд компьютерийг ашиглаж байна.

Өгөгдөл дамжуулал гэдэг нь  өөрийн гэсэн үйлдлийн сан, мэдээллийн санг удирдах дэд системтэй програм хангамж, техник хангамжийн иж бүрдэл бүхий тоон үүсгүүрүүд өөр хоорондоо холбооны сүлжээ ашиглан мэдээлэл солилцож буй үйл ажиллагаа юм.

Өгөгдлийн системийн төхөөрөмжүүдэд төгсгөлийн төхөөрөмж, холболтын интерфейс, сувгийн төхөөрөмж болох модем, холболтын төхөөрөмж, өгөгдлийн сүлжээний завсрын төхөөрөмжүүүд, гарц буюу замчлалын төхөөрөмж, эдгээрийн хоорондын сүлжээний зангилаанууд хамаарагдана.

Төгсгөлийн төхөөрөмжийг (data terminal equipment, DTE) тоон мэдээллийн үүсгүүр гэж авч үзэх ба үүнд өгөгдлийн сүлжээний терминал болох компьютер, телеграфын аппарат, факсын аппарат, бусад терминалууд хамаарагдана.

Өгөгдлийн холболтын төхөөрөмжид (data circuit equipment, DCE) терминалыг өгөгдөл дамжуулах сүлжээнд холбож өгөх үүрэг бүхий  модемын төхөөрөмж, сүлжээ хоорондын зохицуулах төхөөрөмжүүд багтана.  Өгөгдлийн холболтын төхөөрөмжийн үүрэг нь  холболтын үүргээс гадна хүлээн авах цэг хүртэлх сүлжээний маршрутчилал  буюу өгөгдлийн багцын замчлалыг хангаж, сүлжээний ачааллын хуваарилалтыг гүйцэтгэхэд оршино.

Өгөгдлийн холбооны системийн гол зорилго нь хэрэглэгчид мэдээлэл солилцох явдал юм. Өгөгдөл хаанаас бий болж хаашаа ямар замаар дамжих вэ гэдгийг тодорхойлно.

Эх үүсвэр

Дамжуулагч

Дамжих систем

       х.а

төхөөрөмж

төгсгөлийн төхөөрөмж

 

 

 


Зураг 1.   Өгөгдөлийн дамжуулалтын хэлбэр

 

·         Анхдагч үүсгүүр. (Source) Энэ нь төхөөрөмжөөр дамжуулах өгөгдлийг бий болгодог.  Жишээ нь телефон аппарат, персональ компьютер гэх мэт.

 

·         Дамжуулагч. (Transmitter) Эх үүсвэрийн системээс бий болсон өгөгдөл шууд тэр хэлбэрээрээ дамждаггүй. Харин дамжуулагч нь мэдээллийг кодчилж, хувиргаж, дамжих системээр дамжих чадвартай цахилгаан соронзон дохио болгодог. Жишээ нь модем тоон битийн урсгалыг хүлээн аван хувиргаж аналог дохио болгон энэ нь телефон сүлжээгээр дамжиж холболтыг бий болгодог.

 

·         Дамжуулах систем. (Transmission system) Энэ нь дан дамжуулах шугам буюу анхдагч үүсгүүр , төгсгөлийн төхөөрөмж хоёрыг холбосон комплекс сүлжээ байж болно.

 

·         Хүлээн авагч. (Receiver) Хүлээн авагч нь дамжуулах системээс дохиог хүлээн авч, түүнийгэээ төгсгөлийн төхөөрөмжийн ажиллагааг хангаж чадахуйц хэлбэрт хувиргана. Жишээ нь модем аналог дохиог хүлээн аван тоон битийн урсгал болгон хувиргадаг.

 

·         Төгсгөлийн төхөөрөмж. (Destination) Хүлээн авагчаас орж ирж байгаа өгөгдлийн боловсруулалт хийх төхөөрөмж.        

Дамжуулагч нь эх үүсвэрээс гарсан өгөгдлийг кодчилон цахилгаан соронзон долгион болгон хувиргаж тухайн дамжих системд тохиромжтой болгон дамжуулна.  Энэ сүлжээгээр дамжин хүлээн авах төхөөрөмжинд очно. Энэ хүлээн авах төхөөрөмж нь ирсэн дохиог төгсгөлийн төхөөрөмжинд өөрөөр хэлбэл хүлээн авахад зохимжтойгоор хувиргаж өгнө. 

            Өгөгдлийн холбооны хамгийн энгийн хэлбэр нь цэгээс цэгт хоёр төхөөрөмжийг шууд холбох явдал юм. Гэвч практик дээр хоёр ба түүнээс дээш төхөөрөмжийг шууд холбох шаардлагатай байдаг. Мөн төхөөрөмжүүд алс хол хэдэн мянган км-ын зайд суурилуулагдсан байдаг.

Сүлжээний үнэлгээ

            Сүлжээний үнэлгээнд хэд хэдэн хязгаарын нөхцөл тавьдаг. Эдгээрийн хамгийн ашигтай үнэлгээнд сүлжээний гүйцэтгэл, үнэмшил, нууцлал хамаарагдана.

            Өгөгдөл дамжуулах хугацаа, хариу дамжуулах хугацаа зэрэг үзүүлэлтээр гүйцэтгэлийг тооцдог. Дамжуулах хугацааг нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү мэдээллийг дамжуулахад шаардагдах нийт хугацаагаар тодорхойлно. Хариу дамжууллын хугацааг хүлээн авуураас үүсгүүр чиглэлд бататгал богино багцыг дамжуулах хугацаагаар тодорхойлно. Тэрчлэн сүлжээний гүйцэтгэл нь сүлжээний хэрэглэгчийн тоо, дамжууллын хэрэгслийн шинж чанар, техник хангамж болон программ хангамжийн хүчин чадлаас хамаардаг.

Ш  Хэрэглэгчийн тоо: Хэт олон хэрэглэгч нь хариу дамжууллын хугацааг удаашруулах, сүлжээнд хэт ачаалал үүсгэх муу талтай. Ижил хугацаандхолбогдож чадах хэрэглэгчийн дундаж тоо нь хэрэглэгчийн хэвийн хэмжээнд байх үндсэн нөхцөл болно.

Ш  Дамжууллын хэрэгслийн шинж чанар: Нэг секундэд хичнээн бит мэдээлэл дамжуулах боломж буюу өгөгдлийн хурдаар тодорхойлогдоно. Сүүлийн үед дамжууллын хэрэгсэлд ашигласнаар 100 мегабит/сек хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой болж байна. Дээд хурд нь гэрлийн хурд. Энэ нь ердийн дамжууллын хэрэгслээс 10 дахин өндөр хурдыг хангах бололцоотой гэсэн үг.

Ш  Техник хангамж: Сүлжээнд ашиглагдах техник хангамжийн төрөл нь хурд ба дамжууллын багтаамжтай шууд хамааралтай. Өндөр хурдтай компьютер нь илүү их өгөгдөл хадгалах багтаамжтай, илүү их гүйцэтгэлтэй байх жишээтэй.

Ш  Программ хангамж: Программ хангамж нь үүсгүүр, хүлээн авуур, замчлал, холболтын төхөөрөмж гэх мэт сүлжээний завсрын төхөөрөмжүүдийн ажиллагаа, мөн өгөгдлийг боловсруулахад чухал үүрэгтэй. Зангилаанаас зангилаа өгөгдлийг дохионы хэлбэрт хувиргах, мөн дохиог хүрэх ёстой чиглэл рүү дамжуулах, дохионы алдааг илрүүлэх, засварлах, хүлээн авуурт тохирсон дохионы хэлбэрт хөрвүүлэх үйлдлүүд программ хангамжаар хийгддэг. Дээрх бүх үйлдлийг гүйцэтгэх программ хангамж сайн байснаар сүлжээний хурдыг ихэсгэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх бололцоог олгоно.

Сүлжээний үйлчилгээний чанар: Сүлжээний үйлчилгээний чанар гэдэг ойлголтод алдааны давтамж, алдааны дараа шугамыг дахин сэргээх хугацаа, гэнэтийн аюулын хамгаалалт зэрэг хамаарагдана.

- Алдааны давтамж: Бүх сүлжээний хувьд алдаа үүсч болно. Алдаа их хэмжээтэй бол хэрэглэгчийн тоо өчүүхэн бага болно.

- Алдааны дараа дахин ажилд бэлтгэх хугацаа: Хамгийн бага хугацаагаар хэмжигдэх ёстой.

Гэнэтийн аюулаас хамгаалах: Сүлжээ нь гал түймэр, газар хөдлөл, үер ус гэх мэтийн байгалийн аюулаас хамгаалагдсан байх ёстой.

Сүлжээний нууцлалт: Сүлжээний нууцлал гэдэг ойлголтыг гадны вирус, эрхгүй хэрэглэгчийн үйлдлээс сүлжээний процессыг хамгаалах гэж үзэж болно.

  1. Эрхлэгчгүй хэрэглэгчээс хамгаалах: Хэрэглэгчид нь зарим чухал, тодорхой мэдээллүүдийг гадны хэрэглэгчдээс хамгаалах ёстой. Энэ хамгаалалт нь нам ба өндөр түвшний хувьд хийгддэг. Нам түвшний хамгаалалтыг хэрэглэгчийн танилтын код, паспортоор хийнэ. Өндөр түвшний хамгаалалтыг өгөгдлийг кодлох замаар гүйцэтгэнэ. Энэ үед паспортыг олсон ч өгөгдөл танигдахгүй байх боломжтой.
  2. Вирус: Сүлжээний янз бүрийн цэгээс хандаж, системийг гэмтээдэг хориотой гэж нэрлэгдэх кодын бүлгийн үйлчлэлийг вирус гэнэ. Сайн сүлжээ нь вирусын эсрэг техник хангамж, программ хангамжаар хамгаалагдсан байдаг.

Сүлжээний хэрэглээ

Маш богино хугацаанд өгөгдлийн холбооны хэрэгцээ, хэрэглээ нь бизнес, аж үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй гэх мэт нийгмийн бүх салбарт нэвтэрсэн.

Өгөгдлийн сүлжээний зарим гол хэрэглээнүүдийг авч үзье. Үүнд:

  • Зах зээл худалдаа: Зах зээлийн мэргэжилтнүүд сүлжээгээр хамтран ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан өгөгдлийг боловсруулж, солилцох болов. Худалдааны хэрэгцээнд алс зайнаас бараа худалдан авах, захиалга өгөх, мөн зочид буудал, нисэх онгоцны захиалга гэх мэт олон үйлчилгээнүүдийн автоматчилж өгөв. Үүнийг е-худалдаа гэж нэрлэж байна.
  • Эдийн засгийн үйлчилгээ: Өнөөгийн эдийн засгийн үйлчилгээ ихэвчлэн компьютерийн сүлжээнд тулгуурлах боллоо. Зээлийн түүхийн судалгаа, гадаад валют, солилцоо, хөрөнгө оруулалтын үйлчилгээ, электрон мөнгөн гуйвуулга, автомат дансны үйлчилгээ зэрэг эдийн засгийн үйлчилгээний жишээ олныг дурьдаж болно.
  • Үйлдвэрлэл: Үйлдвэрлэлд 2 төрлийн хэрэглээ өргөн ашиглагдаж байна. Нэгд, компьютерт суурилсан дизайн, Хоёрт, компьютерт суурилсан үйлдвэрлэл юм
  • Электон захиа солилцох хэрэглээ: Электрон захиа солилцох үйлчилгээ хамгийн өргөн тархаж байна.
  • Жагсаалт, мэдээллийн үйлчилгээ: Файлын жагсаалтуудыг мэдээллийн баазад хадгалснаар бүх чиглэлийн хайх, судлах, мэдээлэх гэх мэт үйлчилгээг үзүүлэх бололцоотой. Веб сайт нь мэдээллийн үйлчилгээний нэг төрөл юм.
  • Элетрон өгөгдөл солилцох: Мэдээллээр цаасгүйгээр дамжуулах боломжтой. Жишээлбэл: Ярилцлага, хавсралт мэдээллүүдийг солилцох.
  • Алсын хурал: Оролцогчдыг нэг дор цуглуулахгүйгээр хуралд хамрагдах бололцоог өгнө. Алсын хурлыг текстэн хурал (компьютерийн хэрэглэгчид холбогдох), телефон хурал (телефон аппаратаар нэг хугацаанд холбогдох), видео хурал (нэг нь нөгөөгөө харж ярилцах) гэж ангилна.
  • Үүрэн телефон: Өнөө үед хэрэглэгчид маш алс зайнаас өөр хоорондоо утасгүй холбоог ашиглан холбогдож мэдээлэл солилцох болсон.
  • Кабелийн телевиз: Кабелийн телевизийн сүлжээгээр телефон ба мэдээллийн сүлжээнүүдээр гүйцэтгэдэг бүх процессыг гүйцэтгэх боломжтой шинэ техник, технологиуд нэвтэрч байна.

 

Боловсруулах асуулт 2.

Өгөгдлийн холбооны системийн хурд

            1970-1980 оны үеэс л компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллах болсноор компьютерийн сүлжээний хөгжлийг хурдасгасан. Компьютерийн сүлжээг одоо ба ирээдүйн хөгжлийн гүүр гэж үзэж болно.

            Компьютер бол тоон мэдээллийн үүсгүүр юм. Компьютерууд өөр хоорондоо холбооны систем ашиглан холбогдсоноор сүлжээг үүсгэдэг.

            Сүлжээг дамжуулах технологи, хамрах хүрээ гэсэн 2 үндсэн шинжээр тодорхойлно.

Өгөгөдлийн холбооны нэгдсэн сүлжээнд Интернэт сүлжээг хамааруулна. Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая хэрэглэгчийн компьютер цаг хугацааны ямар ч агшинд холбогдон хүссэн мэдээллээ олж авах бүрэн боломжтой. Мөн тодорхой газар нутгаар хязгаарлагдсан талбайд тодорхой байгууллагууд компьютерийн сүлжээгээр мэдээллээ өөр хоорондоо солилцох боломжтой. Дэлхий нийтийн хувьд компьютерийн сүлжээний хэрэглээ амьдралын бүхий салбарт өдөр тутмын хэрэгцээнд ашиглагдах боллоо.

            Өгөгдлийн сүлжээний дамжуулал нь олон тооны тоон үүсгүүрүүдийг тусгай протокол, программ хангамж, техник хангамж, холбооны хэрэгслийн тусламжтайгаар зайнаас үл хамааран өөр хооронд нь холбосноор тодорхойлогдоно.

            Сүлжээ нь нэг төгсгөлийн төхөөрөмжөөс нөгөө төгсгөлийн төхөөрөмжтэй өгөгдөл солилцох, нэгдсэн нэг мэдээлллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчдэд олгодог.

            Компьютерийн сүлжээний терминалууд болох компьютер, холболтын ба дамжууллын төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбооны чиглүүлэлтэй ба чиглүүлэлгүй дамжууллын хэрэгслүүдээр холбогддог учир бид компьютерийн сүлжээ гэдгээсээ илүү өгөгдлийн сүлжээ гэж тодорхойлж авч үздэг.

            Сүлжээний хэрэгцээ нийгмийн бүх салбарыг хамран, мэдээллийг дамжуулах үндсэн объект болж өгснөөр орчин үед мэдээллийн сүлжээ гэж тодорхойлох боломжтой.    

Өгөгдлийн холбооны үндсэн параметрүүдын нэг нь хоёртын дохиог дамжуулах хурд бөгөөд уг хурдыг тодорхойлохдоо 1 секундэд хэдэн бит мэдээлэл дамжуулах чадвараар нь үнэлдэг.

 

Өгөгдлийн холбооны сүлжээг мэдээлэл дамжуулах хурдаар нь дараах төрлүүдэд хувааж үзнэ.

 

  1. Хэт бага хурдтай сүлжээ /0-600 бит/сек/

Аналог технологитой холбооны сувгаар телеграфын дохио дамжуулах сүлжээг хэт бага хурдтай сүлжээ гэж үзнэ.

  1. Бага хурдтай сүлжээ /600-4800 бит/сек/

Аналог холбооны системийн телеграфын сувгаар факс дамжуулах бололмжтой сүлжээг бага хурдтай сүлжээ гэнэ.

  1. Нам хурдтай сүлжээ /4800-15800 бит/сек/

Харьцангуй өндөр хурдаар факс ба телеграфын тоон дохиог дамжуулах боломжтой аналог холбооны сүлжээг нам хурдтай сүлжээ гэнэ.

  1. Дунд хурдтай сүлжээ /15800-19200 бит/сек/

Орчин үеийн өгөгдөл дамжууллын компьютерийн сүлжээг дунд хурдтай сүлжээнд хамааруулж үзнэ. Модемын төхөөрөмж ашиглан телефон сувгаар өгөгдөл дамжуулах боломжтой сүлжээ нь энэ төрөлд хамаарагдана.

  1. Дундаас дээш хурдтай сүлжээ /19200-64000 бит/сек/

Холбооны телефон сувгаар өгөгдөл дамжуулах боломжтой компьютерийн сүлжээ гэж үзнэ. Дунд хурдтай сүлжээнээс модемын хурдаар ялгагдах онцлогтой.

  1. Өндөр хурдтай сүлжээ /64000 бит/сек –ээс дээш/

Тоон технологитой сүлжээний тоон хэлхээгээр өгөгдөл дамжуулах сүлжээ хамаарагдана. 64000 бит/сек хурдтай сувгийг нэгж тоон суваг гэнэ.

  1. Хэт өндөр хурдтай сүлжээний ангилалд 100 Мбит/сек, 1 Гегабит/сек, 10 Гегабит/сек, 100 Гегабит/сек хурдтай локаль сүлжээ, мөн 64 Кбит/сек-ээс дээш хурдтай өгөгдлийн суурь болон түгээх сүлжээнүүд багтана.

Хэт бага , бага хурдтай сүлжээнүүдэд аналог технологитой цахилгаан холбооны сүлжээний тоналийн телеграфын холбоо, бага, нам, дунд хурдтай сүлжээнүүдэд өндөр давтамжтай телефоны бүлгийн трактаар цахилгаан мэдээ дамжуулах зорилготой телеграфын холбоог хамааруулж болно. Орчин үед дунд хурдтай сүлжээ, дундаас дээш хурдтай бүлжээ мөн өндөр, хэт өндөр хурдтай сүлжээнүүдэд компьютерийн локаль болон глобаль сүлжээнүүд, этернет сүлжээ, нэгдсэн сүлжээ багтана. этернет сүлжээг хурдаар нь:

  • Бага хурдны этернет
  • Өндөр хурдны этернет
  • Хэт өндөр хурдны Гега этернет сүлжээ гэж ангилна.

Хэдийгээр 10 Мбит/сек бага хурд биш боловч LAN сүлжээний хувьд хамгийн бага хурдтай сүлжээ юм. Ийм учир бага хурдтай этернет сүлжээ гэж үзэж болно.

 Өндөр хурдтай этернет сүлжээнд 100 Мбит/ сек хурдтай LAN сүлжээг хамааруулж болно. Өндөр хурдтай этернет сүлжээг fast этернет (fast-хурдтай гэсэн утгатай) ч гэдэг. ОУСБ –аас fast этернет сүлжээгээр зөвлөмжлөгдсөн.

Хэт өндөр хурдтай этернет сүлжээнд 1 Гегабит/ секээс дээш хурдтай сүлжээг хамааруулж үзнэ. Дунд хурдтай сүлжээ, дундаас дээш хурдтай сүлжээ, мөн өндөр, хэт өндөр хурдтай өгөгдлийн сүлжээнүүдийн хэрэглээ асар хурдацтай өсөж, сүлжээний дамжууллын хурдаас хамаарч мэдээллийн сүлжээний хүчин чадал тодорхойлогдох болж байна.ы

Боловсруулах асуулт 3.

Мэдээ ба дохионы хамаарал

      Мэдээлэл бүхий мэдээ нь цахилгаан соронзон дохионы хэлбэртэйгээр сүлжээний дамжууллын хэрэгслээр нэг цэгээс нөгөө цэг рүү дамждаг.

      Энэ мэдээ нь өгөгдөл, хүний дуу хоолой, зураг, видео, тоон өгөгдөл, тэмдэгтүүд, кодын хэлбэртэй байж болно. Мэдээллээс өгөгдөл үүснэ. Өгөгдлөөс дохио үүснэ.

      Өгөгдөл болон дохиог аналог ба тоон хэлбэрт дүрсэлж болно. Аналог нь тасралтгүй, үргэлжилсэн хэлбэрийн, тоон нь тасалдалтай, үргэлжилсэн биш хэлбэрийн дохио байна.

·         Аналог өгөгдөл гэдэг нь хүний хэл ярианы дохио. Хүн ярихад нам давтамжийн зурваст үргэлжилсэн хэлбэрийн долгион агаарт тархдаг.

·         Тоон өгөгдөл гэдэг нь компьютер гэх мэт төхөөрөмжийн санах ойд 1 ба 0 гэсэн импульсийн хэлбэрт хадгалагдах өгөгдөл юм. Тоон өгөгдөл ихэвчлэн компьютерийн дотор, мөн гадна чиглэлд нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тоон хэлбэрээр дамжигдана.

·         Аналог дохио гэдэг нь хугацааны явцад аажмаар өөрчлөгддөг, өөрчлөлтийн агшны хэмжээ тогтмол биш, тодорхой биш, үргэлжилсэн хэлбэрийн дохиогоор илэрхийлэгдэнэ. Хүний ярианы дохио 300-4000 Гц зурваст тархана.

·         Тоон дохио гэдэг нь хугацааны туршид тэнцүү хугацаагаар огцом өөрчлөгддөг, өөрчлөлтийн агшны хэмжээ тогтмол, 1 ба 0 гэсэн хоёр утгыг авдаг., үргэлжилсэн биш хэлбэрийн дохиогоор илэрхийлэгдэнэ.  Жишээ нь: өөрчлөлтийг гэрэл унтрах ба асах үйлдэлтэй жишиж ойлгож болно.

 

      Аналог ба тоон дохиог үетэй ба үегүй гэж 2 ангилна. Үетэй дохио нь үелэн давтагдах замаар үргэлжилсэн байдаг. Үеийн хэмжээ нь секундээр илэрхийлэгддэг. Нэг секундэд Т үеэр үелэн давтагддаг. Үегүй дохио нь тогтмол биш үеэр үргэлжилсэн байдаг. Үегүй дохионы спектр Фурьегийн хувиргалтаар тодорхойлогддог. Харин үетэй дохионы спектр Фурьегийн цуваагаар тодорхойлогдоно. Үетэй дохионы хамгийн энгийн жишээ нь синусоид дохио, мөн хоёртын тоон дохио юм.

Аналог дохио: Синусоид дохиог үет дохионы үндсэн хэлбэрээр авч үзнэ. Синусоид дохиог дараах 3 үндсэн тодорхойломжоор илэрхийлнэ.

1.    Агуурга: Дохионы өндрийг илэрхийлнэ. Босоо тэнхлэгийн дагуу хэмжигдэнэ. Вольт, ампер, ватт гэх мэт дохионы төрлөөс хамаарч нэгжүүд нь тодорхойлогдоно. Вольт-хүчдэл, ампер-гүйдэл, ватт-чадал болохыг илэрхийлнэ.

2.    Үе ба давтамж: Үе нь хугацааны хэмжээс, хэвтээ тэнхлэгийн дагуу хэмжигдэнэ. Дохионы нэг циклийг үүсгэхэд хичнээн секунд хэрэгтэйг тодорхойлно. Дохионы үе ба давтамж нь урвуу хамааралтай.

T=1/F

Жишээлбэл: Дохионы давтамж F=6гц бол нэг секундэд 6 бүтэн үе тархана. Дохионы үе T=1/F=1/6 буюу 0.1666 секундэд дохионы нэг үе тархана. Үеийг секундээр хэмжинэ. Нэг секунд нь: милсекунд (10-3 секунд), микро секунд (10-6 секунд), нано секунд (10-9 секунд), пико секунд (10-12 секунд)-ээр илэрхийлэгдэнэ. Жишээ нь: 100 милсекунд хичнээн секунд, микро секунд, нано секунд, пико секундтэй тэнцүү болохыг олбол харгалзан 0.1 секунд, 105 микро секунд, 108 нано секунд, 1011 пико секундтэй тэнцүү.

Давтамжийн нэгж нь герц (Гц), килогерц (КГц), мега герц (МГц), гега герц (ГГц), терагерц (ТГц) бөгөөд Германы эрдэмтэн Хенрих Рудольф Герцийн нэрээр нэрлэгдсэн юм. Холбооны системд герц (гц), килогерц (103гц), мега герц (106гц), гега герц (109гц), тера герц (1012гц) -үүдийг ашигладаг.

            Дохио хэдий чинээ хурдан, өөрөөр хэлбэл синусоид дохионы үе хурдан хугацаанд тархана, тархалтын давтамж төдий чинээ өндөр байх хамааралтай. Хэрэв тодорхой үеийн туршид дохионы хүчдэлийн утга өөрчлөгдөхгүй бол давтамж нь тэгтэй тэнцүү. Огцом өөрчлөгдөж байвал давтамж нь тодорхойгүй.

            3. Фаз: Хугацааны тэг байрлалтай холбоотой долгионы байрлалыг фазаар тодорхойлно. Фазыг градус, радианаар хэмжинэ. 360 градус 2p радиантай тэнцүү. 360 градус фазын өөрчлөлт нэг үеийг үүсгэнэ. 180 градус фазын өөрчлөлт хагас үеийг үүсгэнэ. 90 градус фазын өөрчлөлт дөрөвний нэг үеийг үүсгэнэ.   

 

 

С1Х1

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Odmaa

      Боловсруулах асуулт 1.

Өгөгдөл дамжуулах системийн бүтэц

Өгөгдөл гэдэг үг нь ерөнхий тохиолдолд яриан бус мэдээллээр илэрхийлэгдэх бөгөөд хэн бүхэнд харагдах ойлгогдохоор үүсгэж болох баримт, үзэл санаа, заавар зөвлөгөө, мэдээлэл гэх мэтийг илэрхийлэх утгатай.

 Өгөгдөл дамжуулах холбооны үндэс нь морзе кодын дамжуулал, телеграфын холбоо, тоон мэдээлэл дамжуулах онол дээр үндэслэгддэг.  Аналог технологитой цахилгаан холбооны сүлжээний сувгаар кодлогдсон мэдээллийг бага хурдтай дамжуулдаг холбооны төрлийг телеграфын холбоо гэнэ. Телеграфын  холбооны сүлжээний онцлог нь хурд бага, өгөгдлийн тоон битийн цувааг аналог хэлбэрт дамжуулах технологитой  байсан.     

Төгсгөлийн хоёр төхөөрөмж өөр хоорондоо чиглүүлэлтэй ба чиглүүлэлгүй дамжуулах хэрэгслүүдээр холбогдож, өгөгдлийн хуваарилалт, солилцоо хийж буй үйлдлийг  өгөгдлийн холбоо гэнэ.

Өгөгдлийн холбооны систем нь өөр хоорондоо  холбооны сувгийг ашиглан холбогдсон техник хангамж болон програм хангамжийн нэгдлээс тогтоно.

Өгөгдлийн холбооны системийн үр ашигтай байдал нь дараах гурван тодорхойломжоос хамаарна. Үүнд:

1.    Дамжуулал: Систем нь өгөгдлийг зөв төгсгөл рүү дамжуулах ёстой.  Өгөгдөл нь  заагдсан төхөөрөмж ба хэрэглэгчээр хүлээн авагдах зарчимтай.

2.     Үнэмшил:  Систем нь өгөгдлийг үнэн зөв дамжуулах ёстой. Өгөгдөл нь хүлээн авах хэсэгт шалгагдаж, алдаа илрүүлэгдэж засагдах зарчимтай.

3.    Хугацааны хэмжээс: Өгөгдөл нь системээр дамжуулагдахдаа хугацааны агшнаар хэмжигдэнэ. Өгөгдөл нь хожуу дамжигдвал ашиггүй мэдээлэл болно. Өгөгдөл нь ямар ч төрлийн мэдээлэл байсан ч гэсэн дамжууллын саадгүйгээр, ижил дарааллаар дамжуулагдаж, бүтээгдэхүүн болох ёстой. Энэ төрлийн дамжууллыг бодит хугацааны дамжуулал гэнэ.

Өгөгдлийн холбооны төгсгөлийн төхөөрөмжид тоон мэдээлллийн үүсгүүр гэж нэрлэгдэх телеграфын аппарат, факсын аппарат, компьютер хамаарагдана. Өгөгдөл дамжуулах системийн тоон үүсгүүрүүд өөр хоорондоо холбооны аналог болон тоон дамжуулал бүхий алсын ба ойр зайны бүх төрлийн сүлжээнүүдээр холбогдож, төхөөрөмжүүдийн аль нэг нь саатсан тохиолдолд нөөц төхөөрөмжийг ашиглах боломжтойгоор үндсэн төхөөрөмжөөр жигд хангагдан ажиллах зарчмыг үндэслэн мэдээлэл дамжуулах, хүлээн авах үндсэн үүрэгтэй.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед телеграф, телефаксын аппаратын оронд компьютерийг ашиглаж байна.

Өгөгдөл дамжуулал гэдэг нь  өөрийн гэсэн үйлдлийн сан, мэдээллийн санг удирдах дэд системтэй програм хангамж, техник хангамжийн иж бүрдэл бүхий тоон үүсгүүрүүд өөр хоорондоо холбооны сүлжээ ашиглан мэдээлэл солилцож буй үйл ажиллагаа юм.

Өгөгдлийн системийн төхөөрөмжүүдэд төгсгөлийн төхөөрөмж, холболтын интерфейс, сувгийн төхөөрөмж болох модем, холболтын төхөөрөмж, өгөгдлийн сүлжээний завсрын төхөөрөмжүүүд, гарц буюу замчлалын төхөөрөмж, эдгээрийн хоорондын сүлжээний зангилаанууд хамаарагдана.

Төгсгөлийн төхөөрөмжийг (data terminal equipment, DTE) тоон мэдээллийн үүсгүүр гэж авч үзэх ба үүнд өгөгдлийн сүлжээний терминал болох компьютер, телеграфын аппарат, факсын аппарат, бусад терминалууд хамаарагдана.

Өгөгдлийн холболтын төхөөрөмжид (data circuit equipment, DCE) терминалыг өгөгдөл дамжуулах сүлжээнд холбож өгөх үүрэг бүхий  модемын төхөөрөмж, сүлжээ хоорондын зохицуулах төхөөрөмжүүд багтана.  Өгөгдлийн холболтын төхөөрөмжийн үүрэг нь  холболтын үүргээс гадна хүлээн авах цэг хүртэлх сүлжээний маршрутчилал  буюу өгөгдлийн багцын замчлалыг хангаж, сүлжээний ачааллын хуваарилалтыг гүйцэтгэхэд оршино.

Өгөгдлийн холбооны системийн гол зорилго нь хэрэглэгчид мэдээлэл солилцох явдал юм. Өгөгдөл хаанаас бий болж хаашаа ямар замаар дамжих вэ гэдгийг тодорхойлно.

Эх үүсвэр

Дамжуулагч

Дамжих систем

       х.а

төхөөрөмж

төгсгөлийн төхөөрөмж

 

 

 


Зураг 1.   Өгөгдөлийн дамжуулалтын хэлбэр

 

·         Анхдагч үүсгүүр. (Source) Энэ нь төхөөрөмжөөр дамжуулах өгөгдлийг бий болгодог.  Жишээ нь телефон аппарат, персональ компьютер гэх мэт.

 

·         Дамжуулагч. (Transmitter) Эх үүсвэрийн системээс бий болсон өгөгдөл шууд тэр хэлбэрээрээ дамждаггүй. Харин дамжуулагч нь мэдээллийг кодчилж, хувиргаж, дамжих системээр дамжих чадвартай цахилгаан соронзон дохио болгодог. Жишээ нь модем тоон битийн урсгалыг хүлээн аван хувиргаж аналог дохио болгон энэ нь телефон сүлжээгээр дамжиж холболтыг бий болгодог.

 

·         Дамжуулах систем. (Transmission system) Энэ нь дан дамжуулах шугам буюу анхдагч үүсгүүр , төгсгөлийн төхөөрөмж хоёрыг холбосон комплекс сүлжээ байж болно.

 

·         Хүлээн авагч. (Receiver) Хүлээн авагч нь дамжуулах системээс дохиог хүлээн авч, түүнийгэээ төгсгөлийн төхөөрөмжийн ажиллагааг хангаж чадахуйц хэлбэрт хувиргана. Жишээ нь модем аналог дохиог хүлээн аван тоон битийн урсгал болгон хувиргадаг.

 

·         Төгсгөлийн төхөөрөмж. (Destination) Хүлээн авагчаас орж ирж байгаа өгөгдлийн боловсруулалт хийх төхөөрөмж.        

Дамжуулагч нь эх үүсвэрээс гарсан өгөгдлийг кодчилон цахилгаан соронзон долгион болгон хувиргаж тухайн дамжих системд тохиромжтой болгон дамжуулна.  Энэ сүлжээгээр дамжин хүлээн авах төхөөрөмжинд очно. Энэ хүлээн авах төхөөрөмж нь ирсэн дохиог төгсгөлийн төхөөрөмжинд өөрөөр хэлбэл хүлээн авахад зохимжтойгоор хувиргаж өгнө. 

            Өгөгдлийн холбооны хамгийн энгийн хэлбэр нь цэгээс цэгт хоёр төхөөрөмжийг шууд холбох явдал юм. Гэвч практик дээр хоёр ба түүнээс дээш төхөөрөмжийг шууд холбох шаардлагатай байдаг. Мөн төхөөрөмжүүд алс хол хэдэн мянган км-ын зайд суурилуулагдсан байдаг.

Сүлжээний үнэлгээ

            Сүлжээний үнэлгээнд хэд хэдэн хязгаарын нөхцөл тавьдаг. Эдгээрийн хамгийн ашигтай үнэлгээнд сүлжээний гүйцэтгэл, үнэмшил, нууцлал хамаарагдана.

            Өгөгдөл дамжуулах хугацаа, хариу дамжуулах хугацаа зэрэг үзүүлэлтээр гүйцэтгэлийг тооцдог. Дамжуулах хугацааг нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү мэдээллийг дамжуулахад шаардагдах нийт хугацаагаар тодорхойлно. Хариу дамжууллын хугацааг хүлээн авуураас үүсгүүр чиглэлд бататгал богино багцыг дамжуулах хугацаагаар тодорхойлно. Тэрчлэн сүлжээний гүйцэтгэл нь сүлжээний хэрэглэгчийн тоо, дамжууллын хэрэгслийн шинж чанар, техник хангамж болон программ хангамжийн хүчин чадлаас хамаардаг.

Ш  Хэрэглэгчийн тоо: Хэт олон хэрэглэгч нь хариу дамжууллын хугацааг удаашруулах, сүлжээнд хэт ачаалал үүсгэх муу талтай. Ижил хугацаандхолбогдож чадах хэрэглэгчийн дундаж тоо нь хэрэглэгчийн хэвийн хэмжээнд байх үндсэн нөхцөл болно.

Ш  Дамжууллын хэрэгслийн шинж чанар: Нэг секундэд хичнээн бит мэдээлэл дамжуулах боломж буюу өгөгдлийн хурдаар тодорхойлогдоно. Сүүлийн үед дамжууллын хэрэгсэлд ашигласнаар 100 мегабит/сек хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой болж байна. Дээд хурд нь гэрлийн хурд. Энэ нь ердийн дамжууллын хэрэгслээс 10 дахин өндөр хурдыг хангах бололцоотой гэсэн үг.

Ш  Техник хангамж: Сүлжээнд ашиглагдах техник хангамжийн төрөл нь хурд ба дамжууллын багтаамжтай шууд хамааралтай. Өндөр хурдтай компьютер нь илүү их өгөгдөл хадгалах багтаамжтай, илүү их гүйцэтгэлтэй байх жишээтэй.

Ш  Программ хангамж: Программ хангамж нь үүсгүүр, хүлээн авуур, замчлал, холболтын төхөөрөмж гэх мэт сүлжээний завсрын төхөөрөмжүүдийн ажиллагаа, мөн өгөгдлийг боловсруулахад чухал үүрэгтэй. Зангилаанаас зангилаа өгөгдлийг дохионы хэлбэрт хувиргах, мөн дохиог хүрэх ёстой чиглэл рүү дамжуулах, дохионы алдааг илрүүлэх, засварлах, хүлээн авуурт тохирсон дохионы хэлбэрт хөрвүүлэх үйлдлүүд программ хангамжаар хийгддэг. Дээрх бүх үйлдлийг гүйцэтгэх программ хангамж сайн байснаар сүлжээний хурдыг ихэсгэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх бололцоог олгоно.

Сүлжээний үйлчилгээний чанар: Сүлжээний үйлчилгээний чанар гэдэг ойлголтод алдааны давтамж, алдааны дараа шугамыг дахин сэргээх хугацаа, гэнэтийн аюулын хамгаалалт зэрэг хамаарагдана.

- Алдааны давтамж: Бүх сүлжээний хувьд алдаа үүсч болно. Алдаа их хэмжээтэй бол хэрэглэгчийн тоо өчүүхэн бага болно.

- Алдааны дараа дахин ажилд бэлтгэх хугацаа: Хамгийн бага хугацаагаар хэмжигдэх ёстой.

Гэнэтийн аюулаас хамгаалах: Сүлжээ нь гал түймэр, газар хөдлөл, үер ус гэх мэтийн байгалийн аюулаас хамгаалагдсан байх ёстой.

Сүлжээний нууцлалт: Сүлжээний нууцлал гэдэг ойлголтыг гадны вирус, эрхгүй хэрэглэгчийн үйлдлээс сүлжээний процессыг хамгаалах гэж үзэж болно.

  1. Эрхлэгчгүй хэрэглэгчээс хамгаалах: Хэрэглэгчид нь зарим чухал, тодорхой мэдээллүүдийг гадны хэрэглэгчдээс хамгаалах ёстой. Энэ хамгаалалт нь нам ба өндөр түвшний хувьд хийгддэг. Нам түвшний хамгаалалтыг хэрэглэгчийн танилтын код, паспортоор хийнэ. Өндөр түвшний хамгаалалтыг өгөгдлийг кодлох замаар гүйцэтгэнэ. Энэ үед паспортыг олсон ч өгөгдөл танигдахгүй байх боломжтой.
  2. Вирус: Сүлжээний янз бүрийн цэгээс хандаж, системийг гэмтээдэг хориотой гэж нэрлэгдэх кодын бүлгийн үйлчлэлийг вирус гэнэ. Сайн сүлжээ нь вирусын эсрэг техник хангамж, программ хангамжаар хамгаалагдсан байдаг.

Сүлжээний хэрэглээ

Маш богино хугацаанд өгөгдлийн холбооны хэрэгцээ, хэрэглээ нь бизнес, аж үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй гэх мэт нийгмийн бүх салбарт нэвтэрсэн.

Өгөгдлийн сүлжээний зарим гол хэрэглээнүүдийг авч үзье. Үүнд:

  • Зах зээл худалдаа: Зах зээлийн мэргэжилтнүүд сүлжээгээр хамтран ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан өгөгдлийг боловсруулж, солилцох болов. Худалдааны хэрэгцээнд алс зайнаас бараа худалдан авах, захиалга өгөх, мөн зочид буудал, нисэх онгоцны захиалга гэх мэт олон үйлчилгээнүүдийн автоматчилж өгөв. Үүнийг е-худалдаа гэж нэрлэж байна.
  • Эдийн засгийн үйлчилгээ: Өнөөгийн эдийн засгийн үйлчилгээ ихэвчлэн компьютерийн сүлжээнд тулгуурлах боллоо. Зээлийн түүхийн судалгаа, гадаад валют, солилцоо, хөрөнгө оруулалтын үйлчилгээ, электрон мөнгөн гуйвуулга, автомат дансны үйлчилгээ зэрэг эдийн засгийн үйлчилгээний жишээ олныг дурьдаж болно.
  • Үйлдвэрлэл: Үйлдвэрлэлд 2 төрлийн хэрэглээ өргөн ашиглагдаж байна. Нэгд, компьютерт суурилсан дизайн, Хоёрт, компьютерт суурилсан үйлдвэрлэл юм
  • Электон захиа солилцох хэрэглээ: Электрон захиа солилцох үйлчилгээ хамгийн өргөн тархаж байна.
  • Жагсаалт, мэдээллийн үйлчилгээ: Файлын жагсаалтуудыг мэдээллийн баазад хадгалснаар бүх чиглэлийн хайх, судлах, мэдээлэх гэх мэт үйлчилгээг үзүүлэх бололцоотой. Веб сайт нь мэдээллийн үйлчилгээний нэг төрөл юм.
  • Элетрон өгөгдөл солилцох: Мэдээллээр цаасгүйгээр дамжуулах боломжтой. Жишээлбэл: Ярилцлага, хавсралт мэдээллүүдийг солилцох.
  • Алсын хурал: Оролцогчдыг нэг дор цуглуулахгүйгээр хуралд хамрагдах бололцоог өгнө. Алсын хурлыг текстэн хурал (компьютерийн хэрэглэгчид холбогдох), телефон хурал (телефон аппаратаар нэг хугацаанд холбогдох), видео хурал (нэг нь нөгөөгөө харж ярилцах) гэж ангилна.
  • Үүрэн телефон: Өнөө үед хэрэглэгчид маш алс зайнаас өөр хоорондоо утасгүй холбоог ашиглан холбогдож мэдээлэл солилцох болсон.
  • Кабелийн телевиз: Кабелийн телевизийн сүлжээгээр телефон ба мэдээллийн сүлжээнүүдээр гүйцэтгэдэг бүх процессыг гүйцэтгэх боломжтой шинэ техник, технологиуд нэвтэрч байна.

 

Боловсруулах асуулт 2.

Өгөгдлийн холбооны системийн хурд

            1970-1980 оны үеэс л компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллах болсноор компьютерийн сүлжээний хөгжлийг хурдасгасан. Компьютерийн сүлжээг одоо ба ирээдүйн хөгжлийн гүүр гэж үзэж болно.

            Компьютер бол тоон мэдээллийн үүсгүүр юм. Компьютерууд өөр хоорондоо холбооны систем ашиглан холбогдсоноор сүлжээг үүсгэдэг.

            Сүлжээг дамжуулах технологи, хамрах хүрээ гэсэн 2 үндсэн шинжээр тодорхойлно.

Өгөгөдлийн холбооны нэгдсэн сүлжээнд Интернэт сүлжээг хамааруулна. Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая хэрэглэгчийн компьютер цаг хугацааны ямар ч агшинд холбогдон хүссэн мэдээллээ олж авах бүрэн боломжтой. Мөн тодорхой газар нутгаар хязгаарлагдсан талбайд тодорхой байгууллагууд компьютерийн сүлжээгээр мэдээллээ өөр хоорондоо солилцох боломжтой. Дэлхий нийтийн хувьд компьютерийн сүлжээний хэрэглээ амьдралын бүхий салбарт өдөр тутмын хэрэгцээнд ашиглагдах боллоо.

            Өгөгдлийн сүлжээний дамжуулал нь олон тооны тоон үүсгүүрүүдийг тусгай протокол, программ хангамж, техник хангамж, холбооны хэрэгслийн тусламжтайгаар зайнаас үл хамааран өөр хооронд нь холбосноор тодорхойлогдоно.

            Сүлжээ нь нэг төгсгөлийн төхөөрөмжөөс нөгөө төгсгөлийн төхөөрөмжтэй өгөгдөл солилцох, нэгдсэн нэг мэдээлллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчдэд олгодог.

            Компьютерийн сүлжээний терминалууд болох компьютер, холболтын ба дамжууллын төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбооны чиглүүлэлтэй ба чиглүүлэлгүй дамжууллын хэрэгслүүдээр холбогддог учир бид компьютерийн сүлжээ гэдгээсээ илүү өгөгдлийн сүлжээ гэж тодорхойлж авч үздэг.

            Сүлжээний хэрэгцээ нийгмийн бүх салбарыг хамран, мэдээллийг дамжуулах үндсэн объект болж өгснөөр орчин үед мэдээллийн сүлжээ гэж тодорхойлох боломжтой.    

Өгөгдлийн холбооны үндсэн параметрүүдын нэг нь хоёртын дохиог дамжуулах хурд бөгөөд уг хурдыг тодорхойлохдоо 1 секундэд хэдэн бит мэдээлэл дамжуулах чадвараар